"Milkman Premium" гишүүнчлэл, хүргэлтийн үйлчилгээний нөхцөл

2022-05-15 08:03
"Milkman Premium" гишүүнчлэл, хүргэлтийн үйлчилгээний нөхцөл

1.    Ерөнхий нөхцөл

1.1.        “Милкмэн Дэливери” ХХК-ий хэрэгжүүлж буй хүргэлтийн үйлчилгээг авахад үүсэх харилцааг зохицуулна.

1.2.        Хэрэглэгч нь “Milkman Premium” хүргэлтийн үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээг авах эрхтэй болно.

1.3.        Уг үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд “Милкмэн Дэливери” ХХК /цаашид Компани гэх/ болон хэрэглэгч /цаашид Захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

 

2.    Захиалагчийн бүртгэл

2.1.        Milkman Premium хүргэлтийн үйлчилгээ авах хүсэлтэй хэрэглэгч нь гишүүнчлэлийн хүсэлтээ цаасаар болон цахимаар илгээсэн байна.

2.2.        Компаниас гишүүнчлэлийн хүсэлтийг авч ажлын 3 хоногийн дотор захиалагчтай холбогдон үйлчилгээний нөхцөл болон төлбөрийн нэхэмжлэл илгээнэ.

2.3.        Үйлчилгээний нөхцөлтэй танилцан гишүүнчлэлийн төлбөрөө 100% төлснөөр Захиалагчийн бүртгэл баталгаажна.

2.4.        Захиалагчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хамгаална.

2.5.        Захиалагч бүр өөрийн захиалгын кодтой байх ба Компаниас дахин давтагдахгүй захиалгын код олгоно.

 

3.    Захиалга өгөх, баталгаажуулах

3.1.        Компаниас төлбөрийг баталгаажуулснаар Захиалагч эхний захиалгаа өгөх боломжтой болно.

3.2.        Захиалагч 7 хоногт ихдээ 3 удаа захиалга өгөх боломжтой бөгөөд амралтын өдрүүдээр 1 удаа, ажлын өдрүүдээр 2 удаа хүргүүлэн авах боломжтой.

3.3.        Захиалагч захиалгаа 24 цагийн өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.

3.4.        Захиалга өгөхдөө Захиалагч өөрийн захиалгын кодоо болон хүргүүлэх он сар өдрөө бичээд араас нь худалдан авах бүтээгдэхүүнээ жагсааж илгээнэ. Компанийн борлуулалтын ажилтан захиалгыг баталгаажуулснаар Захиалагчийн хүссэн өдөр хүргэлт хийгдэнэ. (Жишээ: P12; 2022/06/02; Шилтэй сүү 2ш, Шилтэй тараг 2ш, Шилтэй өрөм 1ш г.м)

 

4.    Хүргэлт

4.1.        Компаниас хүргэлтийг захиалагчтай тохирсон цагт хийх боломжтой бөгөөд хүргэлт хийгдэх боломжтой цаг нь өдөр бүрийн 07:00-16:00 хооронд байна.

4.2.        Хүргэлтийг 2 төрлөөр гүйцэтгэх боломжтой ба гараас гарт эсвэл зайнаас орхин үлдээх боломжтой.

4.3.        2 дахь удаагийн хүргэлтээс захиалагч тал өмнөх захиалганы шилээ хүргэлтийн ажилтанд өгөх үүрэгтэй. Буцаалтын шил нь цэвэрхэн, таг нь бүрэн, ямар нэг гэмтэлгүй байх шаардлагатай.

5.    Санал гомдол

5.1.        Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, савалгааны бүрэн бүтэн байдал, бусад стандарт шаардлагыг Компанийн талаас бүрэн хариуцна.

5.2.        Бүтээгдэхүүнтэй холбоотой санал, гомдлыг хүргэлт хийгдснээс хойш 12 цагийн дотор хүлээн авах бөгөөд 24 цагийн дотор шинэ бүтээгдэхүүнээр солих, буцаах боломжтой.

5.3.        Бүтээгдэхүүнийг зохих температурт хадгалаагүйгээс муудах, исэх асуудал гарсан бол буцаах боломжгүй.

 

6.    Гишүүнчлэлийг сунгах, цуцлах

6.1.        Гишүүнчлэлийн идэвхтэй хугацаанд захиалагч талын урьдчилж төлсөн төлбөр дууссан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх боломжтой.

6.2.        Гишүүнчлэлээ дахин сунгах тохиолдолд тухайн үеийн гишүүнчлэлд олгох урамшуулалд хамрагдан сунгах боломжтой.

6.3.        Захиалагч тал гишүүнчлэлээ сайн дураараа цуцалсан тохиолдолд хийгдсэн худалдан авалтуудын хөнгөлөлт, бэлгийн багцын төлбөрийг хасч төлбөрийг шилжүүлнэ.

6.4.        Хэрэв компанийн буруутай үйлдэл, бүтээгдэхүүний чанар, хүргэлтийн үйлчилгээнд удаа дараа асуудал гарган ажилласнаас үүдэн гишүүнчлэлээ цуцлах тохиолдолд өмнөх худалдан авалтуудын хөнгөлөлтийг хэвээр бодож үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ.

 

7.    Бусад

7.1.        Энэхүү үйлчилгээний нөхцлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Milkman Premium өглөөний хүргэлтийн үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орвол хэрэглэгч, захиалагчдад тухай бүрд танилцуулж байна.

7.2.        Захиалагч тал үйлчилгээний нөхцөл болоод бусад бүх төрлийн холбоотой асуудлаа захиалагчийг хариуцсан борлуулалтын ажилтантай шууд холбогдон уламжлах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл